Нууцлалын бодлого
Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 3-р сарын 6
Бид таны хувийн мэдээллийн нууцлалыг дээдлэн хамгаалдаг. Энэхүү Нууцлалын бодлого нь mongolbee.beez.mn вэбсайт (цаашид “бид”, “манай сайт” гэх) таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг тайлбарлана.
1. Цуглуулдаг мэдээлэл
Манай сайт нь дижитал бүтээгдэхүүн (PowerPoint, Excel, бизнесийн загварууд) худалдан авсан хэрэглэгчээс дараах мэдээллийг авдаг:
-
Имэйл хаяг: Захиалсан дижитал бүтээгдэхүүнийг танд хүргэх, төлбөрийн баталгаа илгээхэд зайлшгүй шаардлагатай.
-
Утасны дугаар (Сонголтоор): Таны хүсэлтээр захиалгын мэдээлэл илгээх эсвэл харилцагчийн үйлчилгээний зорилгоор ашиглана.
2. Мэдээллийг ашиглах зорилго
Бид цуглуулсан мэдээллээ зөвхөн дараах зорилгоор ашиглана:
-
Худалдан авсан дижитал загваруудыг таны имэйл хаяг руу илгээх.
-
Захиалгатай холбоотой асуулт гарвал холбоо барих.
-
Сайтын үйлчилгээг сайжруулах, шинэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэх (хэрэв та зөвшөөрсөн бол).
3. Мэдээллийн аюулгүй байдал ба Төлбөрийн мэдээлэл
Таны мэдээлэл бидний сервер дээр аюулгүй хадгалагдах бөгөөд бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх болон зөвшөөрөлгүйгээр хуваалцахгүй.
Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. Төлбөр тооцооны хувьд:
-
QPAY: QPay-ээр төлбөр хийх үед таны төлбөрийн мэдээлэл тухайн банкны болон QPay системийн аюулгүй орчинд боловсруулагдана. Бид таны банкны нууц мэдээлэл (нууц үг, картын дугаар гэх мэт)-ийг хадгалдаггүй.
-
Дансаар шилжүүлэх: Төлбөр хийх үед таны илгээсэн гүйлгээний баримт (скриншот) болон холбоо барих мэдээллийг зөвхөн захиалгыг баталгаажуулах зорилгоор ашиглана.
4. Хэрэглэгчийн эрх
Та өөрийн мэдээллийг устгуулах, өөрчлөх эсвэл бидний илгээсэн имэйлээс татгалзах эрхтэй. Хэрэв танд энэ талаар хүсэлт байвал доорх хаягаар холбогдоно уу.
5. Холбоо барих
Хэрэв танд энэхүү нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнд хандаарай: