Ажлын байрын тодорхойлолт гэдэг нь байгууллагад шаардлагатай ажлын байранд оногдох үүрэг хариуцлага, ур чадвар, хүлээлтийг агуулсан баримт бичиг юм.
Байгууллагууд ажлын байрны тодорхойлолт ашиглан:
– Ажилтны үүрэг хариуцлагыг тодорхойлох
– Зөв ажил горилогчийг татах
– Ажилтны гүйцэтгэлийг үнэлдэг
Танд яагаад ажлын байрны тодорхойлолт хэрэгтэй вэ?
Та ажлын байрны тодорхойлолтоо зөв оновчтой гаргаж чадсанаар:
– Тухайн ажилд тохирсон ажил горилогчийг таньж, сонгох
– Үүрэг хариуцлагын талаарх эргэлзээ ойлгомжгүй байдлыг бууруулах
– Ажилтны гүйцэтгэлийг сайжруулах
– Хүний нөөцийн баримт бичгийг дэмжих зэрэг олон давуу талтай.
Та ажлын байрны тодорхойлолтоо зөв гаргаагүйгээс болж байгууллага их хэмжээний зардал гаргах эрсдэлтэй болдог.
Ажлын байрны тодорхойлолтын агуулга:
1. Ажлын байрны нэр
2. Алба хэлтэс
3. Ажлын ерөнхий мэдээлэл
4. Үүрэг хариуцлага
5. Шаардлагатай ур чадвар, боловсролын түвшин
6. Шууд удирдлагын бүтэц