Ажилд буруу хүн сонгож авах зардал хэд байдаг вэ?
Бизнес эрхлэгч бүрийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалт бол хүний нөөц юм. Гэвч зөв хүнийг сонгох явцад гардаг алдаа, эсвэл “буруу ажилтан” сонгох нь зүгээр нэг цалингийн алдагдал биш гэдгийг та мэдэх үү? Энэ нь бизнесээс тань хэдэн арван сая төгрөгийг чимээгүйхэн үгүй хийж байдаг.
